Showing posts with label 8.Өнчин тархины өвчнүүд. Show all posts
Showing posts with label 8.Өнчин тархины өвчнүүд. Show all posts

Tuesday, March 8, 2011

Өнчин тархины өвчнүүд


Хүний дотор эрхтнүүд хоорондоо уялдаа холбоотой ажиллан хэвийн өсч, хөгжин улмаар үр удмаа үлдээхэд нь дотоод шүүрлийн эрхтэнүүд нь даавар нэртэй тусгай бодис ялгаруулж байдаг. Дотоод шүүрлийн эрхтэнүүд дотроос хамгийн чухал нь өнчин тархи нэртэй жижиг булчирхай юм. Энэ булчирхай нь тархины “турк эмээл” гэж нэрлэгддэг хэсэгт байрладаг.
Өнчин тархи нь тусгай даавруудын тусламжтайгаар бусад дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааг хянан зохицуулж байдаг. Жишээлэхэд, өнчин тархины ялгаруулдаг тиреотроп даавар нь бамбай булчирхайн үйл ажиллагаа зохицуулна. Өнчин тархины дааврууд нь өндгөвчний үйл ажиллагааг хангаж, сарын тэмдгийн мөчлөгийг зохицуулна. Өнчин тархи нь бусад булчирхайн үйл ажиллагааг зохицуулаад зогсохгүй өөрөө өсөлтийн даавар зэргийг ялгаруулж байдаг.
Ерөнхий
Өнчин тархины дааврын дутагдал ба илүүдэл нь олон төрлийн өвчинд үүсгэдэг, үүнд:
Гипопитуитаризм. Өнчин тархины бүх дааврын дутагдлын үед үүснэ.
Хэт томролт, хэт өсөлт, одой. Өсөлтийн дааврын хямралын үед үүснэ.
Гиперпролактинеми. Пролактин дааврын илүүдлийн үед үүснэ.
Иценко-Кушингын хам шинж. Адреноткортикотроп дааврын илүүдлийн (АКТГ)үед үүснэ.
Чихрийн биш шижин. АД дааврын дутагдлын үед үүснэ.  АД даавар нь харааны төвгөрт ялгарах ба дараа нь өнчин тархинд орж, тэндээсээ цусанд ялгарна.
Шалтгаан
Юуны өмнө өнчин тархи нь тархины төвд оршдог, тархины нэг хэсэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Өнчин тархины дээгүүр харааны мэдрэл, хажуу талаар нь том судсууд ба нүд хөдөлгөгч мэдрэлүүд явж өнгөрдөг.