Бамбай булчирхай
Шинж тэмдэг
Гол шинж тэмдэг нь бамбай булчирхай хадвах, хавдсан бамбай нь улайн хоолойд даралт учруулснаар ханиалгах, хоолой сөөнгөтөх, залгиур хоолойд хүндрэл учрах, амьсгалахад бэрхшээлтэй болно. Гараа толгойноос дээш өргөхөд толгой эргэж, хүзүүний судасны томролт үүсэх тохиолдол бий.
Шалтгаан эрсдэл
Бамбайн хэд хэдэн төрөл бий. Энгийн бамбайн өвчлөл нь ямар шалтгаанаар үүдэж байгаа нь мэдэгдэхгүйгээр илэрч, хүний биеийн хэрэгцээнд шаардагдах дааврыг хангалттай гаргаж чаддаггүй.
Бамбай булчирхай нь улам томорсоор ердийн бамбай хоёр төрөл үүснэ.
• Эндемик бамбай (коллойд)- орон нутгийн шинжтэй өвчин
• Спорадик бамбай. Хоргүй бамбай.
Коллойд бамбай нь иод дутмаг газар нутагт амьдардаг хэсэг бүлэг хүмүүст илэрдэг. Эдгээр нутаг дэвсгэр нь ихэнх тохиолдолд далайн эргээс алслагдсан байна. Иймд тухайн нутаг дэвсгэрт амьдарч байгаа хүмүүс өдөр тутмын хоол хүнсэндээ зохих хэмжээний иодыг хэрэглэж чадахгүйн улмаас коллойд өвчин авдаг. (иод нь шаардагдах бамбайн дааврыг ялгаруулдаг.)
Иоджуулан савласан давс нь иодын дутагдлаас урьдчилан сэргийлдэг. Харин төв Азид иод дутагдсаар....
Ихэнх тохиолдолд спорадик бамбайн үүсэх шалтгаан нь тодорхойгүй байдаг. Тун ховор тохиолдолд лити, стеройд буюу биохимийн эсрэг эмүүдийн хэрэглээнээс хоргүй бамбай буюу спорадик бамбай үүсдэг.