Monday, March 14, 2011

Манай эмнэлэг дараах эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байна.


  • Чихрийн шижин 1, 2 хэлбэрийг оношлох, эмчлэх (хоол, эмийн, инсулин эмчилгээнүүд)
  • Чихрийн шижин өвчний улмаас үүсэх нүд, мэдрэл, зүрх судас болон бөөрний эмгэг, түүнийг оношлох, эмчлэх
  • Бамбай булчирхайн үйл ажиллагааны илүүдэл, дутагдлыг оношлох, эмчлэх
  • Бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааны алдагдлыг оношлох, эмчлэх
  • Бага тархины хавдрын (пролактинома, соматотропинома) үеийн эмчилгээ
  • Нөхөн үржихүйн дотоод шүүрэл судлал (өндгөвчний уйланхай, цэвэршилт)
  • Таргалалт, түүний эмчилгээ

“Ариун Үйлс” эмнэлгийн захирал, их эмч Б.Оюунцэцэг

·         1994 онд Анагаах Ухааны Их Сургуулийг (одоогийн ЭМШУИС) хүний их эмч мэргэжлээр төгссөн.
·         1994-1996 онд Улаанбаатар хотын түргэн тусламжийн төвд эмчээр ажилласан
·         1996-2008 онд Улаанбаатар хотод эмэгтэйчүүд, дотоод шүүрэл судлалын эмчээр ажилласан
·         2008-2010 онд ОХУ-ын Эрхүү хотын Анагаах ухааны их сургуульд суралцаж, дотоод шүүрэл судлалын эмчийн зэрэг хүртсэн. Тус сургуульд суралцаж байх хугацаандаа дараах чиглэлүүдээр нэр бүхий эмнэлгүүдэд дадлагажиж, мэргэжил дээшлүүлсэн болно. Үүнд:
o   Чихрийн шижин өвчний оношлогоо, эмчилгээгээр 828 цаг – Эрхүү мужийн Нэгдсэн эмнэлгийн дотоод шүүрлийн эмгэг судлалын тасагт
o   Бамбай булчирхайн эмгэг судлалаар 546 цаг - Эрхүү мужийн Нэгдсэн эмнэлгийн дотоод шүүрлийн эмгэг судлалын тасагт
o   Хүүхдийн дотоод шүүрэл судлалаар 246 цаг - Эрхүү мужийн Хүүхдийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн дотоод шүүрлийн эмгэг судлалын тасагт
o   Мэдрэлийн дотоод шүүрэл судлалаар 598 цаг - Эрхүү мужийн Нэгдсэн эмнэлгийн дотоод шүүрлийн эмгэг судлалын тасагт
o   Бамбайн ойролцоох булчирхайн эмгэг судлалаар 128 цаг - Эрхүү мужийн Нэгдсэн эмнэлгийн дотоод шүүрлийн эмгэг судлалын тасагт
o   Бөөрний дээд булчирхайн эмгэг судлалаар 258 цаг - Эрхүү мужийн Нэгдсэн эмнэлгийн дотоод шүүрлийн эмгэг судлалын тасагт
o   Эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн эмгэг судлал болон бэлгийн бойжлын гажиг судлалаар 222 цаг - Эрхүү мужийн Нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүдийн тасагт
o   Зүрх судасны эмгэг судлалаар 60 цаг – Эрхүү мужийн Хавдар судлалын төв эмнэлэгт
o   Бөөрний эмгэг судлалаар 60 цаг - Эрхүү мужийн Хавдар судлалын төв эмнэлэгт
o   Мэдрэлийн эмгэг судлалаар 52 цаг - Эрхүү мужийн Хавдар судлалын төв эмнэлэгт
o   Хавдар судлалаар 90 цаг - Эрхүү мужийн Хавдар судлалын төв эмнэлэгт
o   Нийгмийн эрүүл мэнд судлалаар 104 цаг тус тус суралцсан.

Tuesday, March 8, 2011

Өнчин тархины өвчнүүд


Хүний дотор эрхтнүүд хоорондоо уялдаа холбоотой ажиллан хэвийн өсч, хөгжин улмаар үр удмаа үлдээхэд нь дотоод шүүрлийн эрхтэнүүд нь даавар нэртэй тусгай бодис ялгаруулж байдаг. Дотоод шүүрлийн эрхтэнүүд дотроос хамгийн чухал нь өнчин тархи нэртэй жижиг булчирхай юм. Энэ булчирхай нь тархины “турк эмээл” гэж нэрлэгддэг хэсэгт байрладаг.
Өнчин тархи нь тусгай даавруудын тусламжтайгаар бусад дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааг хянан зохицуулж байдаг. Жишээлэхэд, өнчин тархины ялгаруулдаг тиреотроп даавар нь бамбай булчирхайн үйл ажиллагаа зохицуулна. Өнчин тархины дааврууд нь өндгөвчний үйл ажиллагааг хангаж, сарын тэмдгийн мөчлөгийг зохицуулна. Өнчин тархи нь бусад булчирхайн үйл ажиллагааг зохицуулаад зогсохгүй өөрөө өсөлтийн даавар зэргийг ялгаруулж байдаг.
Ерөнхий
Өнчин тархины дааврын дутагдал ба илүүдэл нь олон төрлийн өвчинд үүсгэдэг, үүнд:
Гипопитуитаризм. Өнчин тархины бүх дааврын дутагдлын үед үүснэ.
Хэт томролт, хэт өсөлт, одой. Өсөлтийн дааврын хямралын үед үүснэ.
Гиперпролактинеми. Пролактин дааврын илүүдлийн үед үүснэ.
Иценко-Кушингын хам шинж. Адреноткортикотроп дааврын илүүдлийн (АКТГ)үед үүснэ.
Чихрийн биш шижин. АД дааврын дутагдлын үед үүснэ.  АД даавар нь харааны төвгөрт ялгарах ба дараа нь өнчин тархинд орж, тэндээсээ цусанд ялгарна.
Шалтгаан
Юуны өмнө өнчин тархи нь тархины төвд оршдог, тархины нэг хэсэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Өнчин тархины дээгүүр харааны мэдрэл, хажуу талаар нь том судсууд ба нүд хөдөлгөгч мэдрэлүүд явж өнгөрдөг.

Бамбай булчирхай

Бамбай булчирхай

Бамбай гэдэг нь томорсон бамбай булчирхай юм. Хавдар биш.

Шинж  тэмдэг

Гол шинж  тэмдэг нь бамбай булчирхай хадвах, хавдсан бамбай  нь улайн  хоолойд даралт учруулснаар ханиалгах, хоолой сөөнгөтөх, залгиур хоолойд хүндрэл учрах, амьсгалахад бэрхшээлтэй болно. Гараа толгойноос дээш өргөхөд толгой эргэж, хүзүүний судасны томролт үүсэх тохиолдол бий.

Шалтгаан эрсдэл

Бамбайн хэд хэдэн төрөл бий. Энгийн бамбайн өвчлөл нь ямар шалтгаанаар үүдэж байгаа нь мэдэгдэхгүйгээр илэрч, хүний биеийн хэрэгцээнд шаардагдах дааврыг хангалттай гаргаж чаддаггүй.

    Бамбай булчирхай нь улам томорсоор ердийн бамбай хоёр төрөл үүснэ.

•    Эндемик бамбай (коллойд)- орон нутгийн шинжтэй өвчин
•    Спорадик бамбай. Хоргүй бамбай.

Коллойд бамбай нь иод дутмаг газар нутагт амьдардаг хэсэг бүлэг хүмүүст илэрдэг. Эдгээр нутаг дэвсгэр нь ихэнх тохиолдолд далайн эргээс алслагдсан байна. Иймд тухайн нутаг дэвсгэрт амьдарч байгаа хүмүүс өдөр тутмын хоол хүнсэндээ зохих хэмжээний иодыг хэрэглэж чадахгүйн улмаас коллойд өвчин авдаг. (иод нь шаардагдах бамбайн дааврыг ялгаруулдаг.)

 Иоджуулан савласан давс нь иодын дутагдлаас урьдчилан сэргийлдэг. Харин төв Азид иод дутагдсаар....
   
Ихэнх тохиолдолд спорадик бамбайн үүсэх шалтгаан нь тодорхойгүй байдаг. Тун ховор тохиолдолд лити, стеройд буюу биохимийн эсрэг эмүүдийн хэрэглээнээс хоргүй бамбай буюу спорадик бамбай үүсдэг.

Monday, March 7, 2011

Чихрийн шижин буюу Diabetes mellitus

Чихрийн шижин (Латин хэл: Diabetes mellitus) нь нойр булчирхай хангалттай инсулин боловсруулж чадахгүй, эсвэл боловсорсон инсулин бие махбодид нөлөөлж чадахгүй болсон үед үүсдэг архаг явцтай өвчин.
Өнөөдөр дэлхий дээр энэ өвчнөөр өвдсөн хүний тоо 264 саяд хүрээд байгаагаас Монголд 3000 нь байдаг гэсэн тоо баримт байдаг аж. Гэхдээ манайд өвчтөний бүртгэл хяналт хангалтгүй гэж үздэг.
•           Жил бүр энэ өвчнөөр долоон сая хүн шинээр оношлогдож байна.
•           Жил бүр энэ өвчний улмаас 3,8 сая хүн хорвоог орхиж байна.
•           Чихрийн шижин өвчний өвчлөл өндөртэй 10 орны долоо нь хөгжиж буй улсууд.
•           Чихрийн шижин өвчтэй хүмүүсийн тал нь 40-59 насныхан. Тэдний 70 гаруй хувь нь хөгжиж буй оронд амьдарч байна.
Ийм байдлаар цаашид үргэлжилбэл 2025 он гэхэд энэ өвчнөөр өвчлөгсдийн тоо 380 саяд хүрнэ гэсэн тооцоо байдаг. Манай орны хувьд 2005 оны судалгаагаар 8.2 хувийн тархалттай байна.
Нөлөөлөх хүчин зүйлс
1.         Удамшил
2.         Таргалалт
3.         Цусны даралт ихсэх өвчин, цусны судасны хатуурал
4.         Цусанд өөх тосны хэмжээ их байх
5.         Хөдөлгөөний хомсдол
6.         Буруу хооллолт
7.         Сэтгэл санааны сөрөг нөлөө
8.         Эмгэг жирэмслэлт, жирэмсний хожуу хордлого, 4.5-аас дээш кг жинтэй хүүхэд төрүүлэх
9.         Хорт зуршил, архи тамхины хэрэглээ
Эдгээрийн нэгээс хоёр тохиолдол танд байвал чихрийн шижин өвчнөөр өвдөх эрсдэл байна гэсэн үг.

Чихрийн шижин буюу сахарын диабет

Дэлхий нийтийн хэмжээнд хамгийн түгээмэл болоод өвчний нэг бол яах аргагүй чихрийн шижин өвчин юм. Хүмүүсийн хэрэглэж байгаа хүнсээс ихээхэн шалтгаалдаг энэ өвчний талаар АНУ-д томоохон судалгаа явуулжээ. Судалгааны дүнгээр New York хотын найман хvний нэг нь чихрийн шижин өвчтэй байгаа тухай "New York Times" сонинд мэдээлсэн байна. Тус хотын насанд хvрсэн хvн амын 12.5 хувь нь буюу 800 мянган хvн чихрийн шижин өвчтэй гэнэ. Энэ нь АНУ-ын хvн амын дундах 10.3 хувийн тус vзvvлэлтээс өндөр байгаа ажээ. Харин New York хотын чихрийн шижин өвчтэй хvмvvсийн 30 хувь нь тус өвчин туссанаа мэддэггvй бол чихрийн шижингээр өвдсөнөө мэддэг хvмvvсийн тал илvv хувь нь өвчиндөө хангалттай анхаарал тавьж чаддаггvй гэнэ.
 
Чихрийн шижин өвчний тухайд:

Чихрийн шижин өвчин нь хүний бие махбодь дахь инсулин дааврын харьцангуй буюу огт байхгүй дутагдалын улмаас цусан дахь сахарын хэмжээ ихсэж улмаар нүүрс усны солилцоог ихээр алдагдуулан ам цангах, их уух, турах, шээлгэх зэрэг хам шинжээр илэрч олон эрхтэн тогтолцоог хамарсан хүндрэл гардаг архаг явцтай бодисын солилцооны эмгэг юм. Энэ өвчинөөс болж бөөр, хөл үе мөч, нүд, зүрх мэдрэлийн эрхтэнүүд болон цусны даралт ихсэх зэрэг өвчинүүдийг араасаа дагуулдаг байна.
Чихрийн шижин өвчнөөр өвдсөн хүмүүсийн 80% нь биеийн жингийн илүүдэлт буюу таргалалт байдаг.

Чихрийн шижин өвчин үусэхэд нөлөөлөх хүчин зүйлүүд:
• Биеийн жингийн илүүдэл
• Хөдөлгөөний хомсдол
• Буруу хооллолт
• Жирэмсэн үеийн чихрийн шижин
• Цусны даралт ихсэх

Чихрийн шижин өвчний үндсэн хэлбэрүүд

Манай хаяг

 
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо, Төгс ялгуун эмнэлгийн байр, 5-р давхар бүхэлдээ (25-р эмийн сангийн буудлын замын урд талд, зам уруугаа харсан шинэ байр, Ард даатгал компанийн байрны зэргэлдээ)

Дотоод шүүрлийн тогтолцооны тухай


Дааврын ерөнхий шинж
Амьд бие махбодын дотоод орчинд (цус лимфэнд ) шүүрэл ялгаруулдаг булчирхайг дотоод шүүрлийн булчирхай (ДШБ) буюу эндокриний булчирхай гэж нэрлэх бөгөөд энэхүү булчирхайгаас ялгарч тэндээ хуримтлагдахгүй бүхэл бүтэн организмд зохицуулагч нөлөө үзүүлдэг биологийн өндөр идэвхит бодисуудыг даавар гэнэ.Өөрөөр хэлбэл дотоод шүүрлийн жинхэнэ булчирхай, булчирхайлаг бүтцэд нийлэгжин цусанд өчүүхэн бага хэмжээгээр нэвчин ялгарч, тэндээсээ цусны эргэлтээр дамжин бай эс, эд, эрхтэнд хүрч үйлчилдэг өвөрмөц нэгдэл юм. Даавар нь бие махбодид гаднаас зөөгдөн ордоггүйгээрээ аминдэмээс, бодисын солилцоонд катализаторын үүрэг гүйцэтгэдэггүйгээрээ ферментээс ялгаатай. ДШБ-д үүсэх боловч биологийн идэвхигүй бодисыг прогормон гэнэ.
Даавар нь дараах шинжээрээ бусад биологийн идэвхит бодис, нэгдлүүдээс ялгаатай. Үүнд: - Нийлэгжиж буй болсон газраасаа алс хол орших эд, эрхтэнд хүрч үйлчлэх биологийн өндөр чадавхитай нэгдлүүд байдаг.  Даавар бүр өөрийн өвөрмөц үйлчлэлээ үзүүлэх бай эд эрхтэнтэй байдаг бөгөөд энэхүү үйлчлэл нь бусад дааврын үйлчлэлтэй давхцах явдал гардаггүй. Биологийн өндөр идэвхитэй тул өчүүхэн бага хэмжээний даавар ч гэсэн организмд асар хүчтэй үйлчлэлийг үзүүлж чаддаг
- Нийлэгжих, биеэс гадагшилах нь түргэн учраас үйлчлэл нь мөн хурдан илэрнэ. Дааврын үйлчлэл тодорхой эрэмбэ дараалалтай буюу тодорхой нэрийн дааврын шүүрэл дээд хэмжээндээ хүрэх эсвэл суурь түвшиндээ хүрч буурахад нөгөөгийнх нь шүүрэл дагаж буурах эсвэл нэмэгдэх маягаар явагддаг. Биологийн идэвхи нь харилцан адилгүй ба өөрийн идэвхийг олох хэлбэр нь ялгаатай. Дээд мэдрэлийн тогтолцоонд хүлээн авсан мэдээлэл, сэдрэлийг эсэд хүргэж дамжуулах шууд зуучлагчийн үүрэг гүйцэтгэнэ.

Даавар үйлчлэлийн ерөнхий механизм: - Тодорхой бодист /ж.нь: глюкоза, амино хүчилд/ зориулан эсийн мембраны нэвчүүлэх чадварыг өөрчилнө. Аллостерик үйлчлэлийн замаар зарим ферментүүдийн идэвхийг зохицуулна. Эсийн генетикийн аппаратанд үйлчлэн ферментийн нийлэгжилтийг зохицуулна. Ферментийн уургийн хэсэг /буюу ферментийн задрал/ кофермент үүсэхэд нөлөөлнө. Өөрөөр хэлбэл бодисын солилцооны шингэний зохицуулалт хийж организмын үйл ажиллагааны солбицол хийнэ.

Дааврыг шинж чанар, үндсэн үйлчлэлээр нь:
·                           Мэдрэлийн системийн медиаторууд
·                           Тухайн дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааг сэргээгч дааврууд
·                           Дасан зохицолтын дааврууд
·                           Ус-электролитийн солилцоог зохицуулагч
·                           Нүүрс ус, уураг, липидийн солилцоог зохицуулагч дааврууд (Анаболит үйлчлэл зонхилсон, Катаболит үйлчлэл зонхилсон)
·                           Хоол боловсруулах замын дааврууд
·                           Бэлгийн дааврууд гэж ангилдаг.

Дотоод шүүрлийн булчирхайд:  Эпифиз, Аденогипофиз,  Нейрогипофиз, бамбай болон  бамбай ормын, тимус, бөөрний дээд булчирхай, фолликул, эр ба эм бэлгийн булчирхай, шар бие хамаарагдана.
Дотоод шүүрлийн булчирхай, түүнд боловсрогддог дааврууд: