Чихрийн шижин (Латин хэл: Diabetes mellitus) нь нойр булчирхай хангалттай инсулин боловсруулж чадахгүй, эсвэл боловсорсон инсулин бие махбодид нөлөөлж чадахгүй болсон үед үүсдэг архаг явцтай өвчин.
Өнөөдөр дэлхий дээр энэ өвчнөөр өвдсөн хүний тоо 264 саяд хүрээд байгаагаас Монголд 3000 нь байдаг гэсэн тоо баримт байдаг аж. Гэхдээ манайд өвчтөний бүртгэл хяналт хангалтгүй гэж үздэг.
• Жил бүр энэ өвчнөөр долоон сая хүн шинээр оношлогдож байна.
• Жил бүр энэ өвчний улмаас 3,8 сая хүн хорвоог орхиж байна.
• Чихрийн шижин өвчний өвчлөл өндөртэй 10 орны долоо нь хөгжиж буй улсууд.
• Чихрийн шижин өвчтэй хүмүүсийн тал нь 40-59 насныхан. Тэдний 70 гаруй хувь нь хөгжиж буй оронд амьдарч байна.
Ийм байдлаар цаашид үргэлжилбэл 2025 он гэхэд энэ өвчнөөр өвчлөгсдийн тоо 380 саяд хүрнэ гэсэн тооцоо байдаг. Манай орны хувьд 2005 оны судалгаагаар 8.2 хувийн тархалттай байна.
Нөлөөлөх хүчин зүйлс
1. Удамшил
2. Таргалалт
3. Цусны даралт ихсэх өвчин, цусны судасны хатуурал
4. Цусанд өөх тосны хэмжээ их байх
5. Хөдөлгөөний хомсдол
6. Буруу хооллолт
7. Сэтгэл санааны сөрөг нөлөө
8. Эмгэг жирэмслэлт, жирэмсний хожуу хордлого, 4.5-аас дээш кг жинтэй хүүхэд төрүүлэх
9. Хорт зуршил, архи тамхины хэрэглээ
Эдгээрийн нэгээс хоёр тохиолдол танд байвал чихрийн шижин өвчнөөр өвдөх эрсдэл байна гэсэн үг.