Monday, March 7, 2011

Чихрийн шижин буюу сахарын диабет

Дэлхий нийтийн хэмжээнд хамгийн түгээмэл болоод өвчний нэг бол яах аргагүй чихрийн шижин өвчин юм. Хүмүүсийн хэрэглэж байгаа хүнсээс ихээхэн шалтгаалдаг энэ өвчний талаар АНУ-д томоохон судалгаа явуулжээ. Судалгааны дүнгээр New York хотын найман хvний нэг нь чихрийн шижин өвчтэй байгаа тухай "New York Times" сонинд мэдээлсэн байна. Тус хотын насанд хvрсэн хvн амын 12.5 хувь нь буюу 800 мянган хvн чихрийн шижин өвчтэй гэнэ. Энэ нь АНУ-ын хvн амын дундах 10.3 хувийн тус vзvvлэлтээс өндөр байгаа ажээ. Харин New York хотын чихрийн шижин өвчтэй хvмvvсийн 30 хувь нь тус өвчин туссанаа мэддэггvй бол чихрийн шижингээр өвдсөнөө мэддэг хvмvvсийн тал илvv хувь нь өвчиндөө хангалттай анхаарал тавьж чаддаггvй гэнэ.
 
Чихрийн шижин өвчний тухайд:

Чихрийн шижин өвчин нь хүний бие махбодь дахь инсулин дааврын харьцангуй буюу огт байхгүй дутагдалын улмаас цусан дахь сахарын хэмжээ ихсэж улмаар нүүрс усны солилцоог ихээр алдагдуулан ам цангах, их уух, турах, шээлгэх зэрэг хам шинжээр илэрч олон эрхтэн тогтолцоог хамарсан хүндрэл гардаг архаг явцтай бодисын солилцооны эмгэг юм. Энэ өвчинөөс болж бөөр, хөл үе мөч, нүд, зүрх мэдрэлийн эрхтэнүүд болон цусны даралт ихсэх зэрэг өвчинүүдийг араасаа дагуулдаг байна.
Чихрийн шижин өвчнөөр өвдсөн хүмүүсийн 80% нь биеийн жингийн илүүдэлт буюу таргалалт байдаг.

Чихрийн шижин өвчин үусэхэд нөлөөлөх хүчин зүйлүүд:
• Биеийн жингийн илүүдэл
• Хөдөлгөөний хомсдол
• Буруу хооллолт
• Жирэмсэн үеийн чихрийн шижин
• Цусны даралт ихсэх

Чихрийн шижин өвчний үндсэн хэлбэрүүд

1-р хэлбэр:
Инсулин дааврын дутагдлаас үүсэж ихэвчлэн хүүхэд залуучуудын дунд элбэг тохиолдоно. Энэ нь нийт өвчлөлийн 10%-г эзэлдэг.
2-р хэлбэр:
Инсулин дааврын үйлчилгээний идэвхи суларснаас болно. Хижээл насны хүмүүс ихэвчлэн өвдөх хандлагатай. Энэ нь нийт өвчлөлийн 90%-г эзэлнэ.
Жирэмсэн үед дааврын өөрчлөлт орсноор цусан дахь глюкозын зохицуулга хямрах эмгэгийг жирэмсэний чихрийн шижин гэнэ.

No comments:

Post a Comment